🔴LIVE: Доктор Т.Аззаяа: Халзан бүргэдэйн ордын хувьд ашигт элемент нь уран биш циркон

"Халзан бүрэгтэй” ордын эрдэс, хүдэр маш хүнд баяжигддаг. Нарийн нийлмэл бүтэцтэй эрдсүүдийг агуулдаг учраас баяжуулалтын технологийг нарийвчлан явуулах шаардлагатай. Цаашлаад баяжуулалтаас гарах хаягдал, баяжмалд агуулагдах уран, торийг хянаж явах шаардлагатай" гэж Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа хэлж байна.

Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа:

-Монгол Улс 3.1 сая тонн газрын ховрын нөөцтэй гэж үздэг. “Халзан бүрэгтэй” ордын хувьд хүнд болон хөнгөн газрын ховрын аль алиныг агуулдаг. Мөн энд үйлдвэрлэлийн чухал ач холбогдол бүхий гурван металл бий. Энэ ордын газрын ховрын нөөцийг 1.2 сая тонн гэж тогтоосон.

Монгол орны газрын ховор элементтэй ордуудад уран (U), торийн (Th) хэмжээ хэр зэрэг байгааг тогтоох зорилготой судалгааг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон Германы Аахены их сургуульд хийсэн. Германы Аахены их сургуульд 2019 онд судалгаа хийсэн. Судалгаагаар энэ ордын хүдрийн ураны агуулга 0.009 хувь гэсэн үр дүн гарсан. 

“Халзан бүрэгтэй” ордын эрдэс, хүдэр маш хүнд баяжигддаг. Нарийн нийлмэл бүтэцтэй эрдсүүдийг агуулдаг учраас баяжуулалтын технологийг нарийвчлан явуулах шаардлагатай. Цаашлаад баяжуулалтаас гарах хаягдал, баяжмалд агуулагдах уран, торийг хянаж явах шаардлагатай гэж үзэж байгаа гэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эх оронч 13 минут өмнө
Хуцаад бай юутай ч бай газар нутгаа энэ луйварчин хулгайчуудын үед ухуулахгүй ээ хойч үедээ үлдээ ,одоо ухчихсанууд нь хангалттай шинээр сөөм газар үү ухуул ард иргэдээ