🔴LIVE: Ц.Туваан: Иргэд цалин, тэтгэвэр нэм гэж нэхдэг хэрнээ төсвөө төрөлжүүлэх уул уурхайн төслүүдийг эсэргүүцэж, хаадаг нь буруу юм
"Иргэд цалин, тэтгэврээ нэм гэдэг мөртлөө яг нэмэгдүүлэх салбар буюу уул уурхайгаа хөгжүүлье гэхээр хөөж гарга гээд байдаг нь буруу юм. Нэг талд нь гаргамаар байна" гэж УИХ-ын гишүүн Ц.Туваан хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
-Дэлхийд өндөр технологийн түүхий эд гэж нэрлэж байгаа. Бидний хэрэглэж байгаа ухаалаг гар утас, автомашины батарей 17 элемент газрын ховор элементдээ ордог. Дэлхийн томоохон хурал дээр яригдаж байгаа сэдэв нь газрын ховор элементийн талаар ярьж байна. Бид ч үүнээс хоцорч болохгүй. 2030 оноос хойш энэ талаар яривал бид хожимдоно. Бид нүүрс, ноолуураасаа гадна газрын ховрыг олборлоод баяжуулбал хоёр хөрш болон гуравдагч хөрштэйгөө стратегийн төвшинд ярилцах боломж маань нээгдэх юм. Энэ утгаараа маш ач холбогдолтой.
БНХАУ тус ашигт малтмалын олборлолтын 60 хувийг дангаараа бүрдүүлж байгаа. Үйлдвэрлэлийг 90 гаруй хувийг бүрдүүлдэг. Иргэд яагаад уул уурхайг эсэргүүцдэг вэ гэхээр нөхөн сэргээлт хийдэггүйтэй холбоотой. Түүнчлэн тухайн орон нутгийн иргэдэд ашгаа өгөхгүй байгаа юм. Тухайн орон нутгийн иргэдэд илүү ашиг өгдөг байдлаар хуулиараа зохицуулж өгөх хэрэгтэй. Ингэх юм бол тухайн орон нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлэх нь ч багасна.
Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлж байгаа тус компани нь байгаль орчны болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл огт байхгүй. Гэсэн ч орон нутгийн удирдлага, иргэдтэй ойлголцох тал дээрээ асуудал байна уу гэж харж байна. Үүн дээр хууль тогтоогчид ажиллах ёстой. Тал талын эрх ашгийг хангуулсан нь зөв юм.
Иргэд маань цалин тэтгэврээ нэм гэдэг мөртлөө яг нэмэгдүүлэх салбар буюу уул уурхайгаа хөгжүүлье гэхээр хөөж гарга гээд байдаг нь буруу юм. Нэг талд нь гаргамаар байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.