🔴С.Ганбаатар: Гэмт хэрэгт холбогдоод өөрийгөө хоохойлсон юм байхгүй
АТГ-ын хоёр ажилтан өнгөрсөн баасан гарагт буюу 9-р сарын 19-ний өдөр Төрийн ордонд нэвтэрч, С.Ганбаатар гишүүний өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын гишүүн С.Ганбаатартай холбоотой асуудалд УИХ дахь АН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж ажиллана. Энэ ганц гишүүний асуудал бус парламентын дархлаа, УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал учир хууль эрх зүйн гаргалгаа гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Ажлын хэсэг 9 хүний бүрэлдэхүүнтэй байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-УИХ-ын гишүүний дархан эрх гэдэг бол хувь хүний асуудал биш. Хэнээс ч, бүлэглэлээс ч айхгүйгээр ард иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө дарангуйлагчдын өөдөөс зоригтой үгээ хэлэх дархлаа юм. Гэмт хэрэгт холбогдоод өөрийгөө хоохойлж байгаа юм биш. Саунаас хууль хяналтын байгууллагыг дураараа удирдаж болохгүй гэж хэлсэн. Энэ үгийг хэнээс ч айхгүй хэлэх мандатыг ард түмэн өгсөн юм шүү гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.