🔴LIVE: Ж.Оджаргал: Тоглоомын дүрэм нь ойлгомжтой, тогтвортой байх ёстой
Монгол Улсын ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн хуулийг бодит ажил хэрэг болох, Үндсэн хуулийн байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх гэх заалтын хүрээнд аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж гэрээ хэлэлцээр хийх асуудлаар санал солилцжээ.
MCS группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал:
-Засгийн газраас ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Дөнгөж сая ерөнхий сайд аж ахуй нэгжүүдийн удирдлагуудыг дуудаад Үндэсний баялгийн сангийн хуулийг бодит ажил хэрэг болох, Үндсэн хуулийн байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд хүртээх гэх заалтын хүрээнд аж ахуй нэгжүүд хамтарч ажиллаж гэрээ хэлэлцээр хиймээр байна гэдгийг бүрэн дэмжиж байгаа. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэхийн тулд хөрөнгө оруулалт татаж, экспортыг л нэмэгдүүлэх шаардлагатай. Түүнчлэн стратегийн орд гэж юу байх вэ? Үүнээс эхэлнэ. Хөрөнгөө оруулчихсан байхад хувийг нь төр авна аа гэх юм бол хөрөнгө оруулалт хийх хүн олдохгүй. Үүнийг цэгцлэх гэж байна гэж ойлгож байна. Ажлын хэсэг байгуулагдаад ерөнхий сайд уриалж байгааг зөвөөр хүлээн авч байна.
Тоглоомын дүрэм нь ойлгомжтой, тогтвортой байх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ, үнэ тогтворжуулах гэрээ нь ямар байх ёстой вэ? Татвар нь ямар байх вэ гээд үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Стратегийн орд газар гэж байх юм уу? Үгүй юм уу? Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Нэг Засгийн газар солигдоод л танайх стратегийн орд байна. Танайхаас 34 хувийг авна гээд хэлээд байж болохгүй. Энэ эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулах хүн олдохоо болино. Миний хувьд стратегийн орд гэх нь буруу гэж боддог. Хуучин үндэсний нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш борлуулалттай бол стратегийн орд гэж томъёолсон байдаг. Эдийн засаг тэлж байна. Тэр хэрээр өөрчлөх хэрэгтэй. Стратегийн бүтээгдэхүүн гэж нэрлэх нь зөв гэж бодож байна.
Өнгөрсөн хугацаанд биднийг огт гэрээ хэлэлцээрт уриагүй. Дуудаачгүй. Бид бодит шийдэл олъё гэж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.