“Лексус 470” загварын суудлын машин тракторын араас мөргөжээ

Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн Дөрөв гэдэг газар өнгөрсөн шөнө суудлын машин авто замын хажуу руу онхолджээ.
Эрдэнэбүрэн сумаас Жаргалант сумын чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн Э “Лексус 470” загварын суудлын машинаараа урдаа явж байсан тракторын араас мөргөж, замын хажуу руу унажээ. Уг машин унахдаа жолооны хүрд нь дотогш чихэгдэн, жолооч нь хавчуулагджээ.
Тус хавчуулагдсан иргэний тухай дуудлагыг онцгой байдлын алба 9-р сарын 21-ний 21:30 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги тус газарт очиж, уг хүнийг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.