Ачааны хоёр машин мөргөлдөж, машины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан осол гарчээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн Шартолгод гэдэг газарт ачааны хоёр машин мөргөлдөж, машины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдсан осол өчигдөр гарчээ.
Тодруулбал, Гурвантэс сумаас Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан “NXG4250” загварын зүтгүүр, Шивээхүрэн боомт руу явсан “CA4250” зүтгүүр хоорондоо мөргөлдөж, 2 машины жолооч нар бүхээгтээ хавчуулагджээ. Машиных нь бүхээг дотогш чихэгдэн, жолооч нар хоёул жолооныхоо хүрдэнд хавчуулагдсан байжээ. Тус ослын дуудлага онцгой байдлын газарт 9-р сарын 21-ний 18:10 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 67 дугаар анги, Цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд тухайн ослын газарт очиж, иргэдийг 19:13 цагт эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.