Г.Занданшатар: Намын асуудлыг Тусгаар тогтнолын ордонд, тусдаа тодорхой ярина

Г.Занданшатар: Намын асуудлыг Тусгаар тогтнолын ордонд, тусдаа тодорхой ярина

Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа ойрын өдрүүдэд өрнөж буй улс төрийн үйл явдлуудад байр сууриа илэрхийлж дараах сэтгэгдлийг бичжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Улсын төсвийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Улс орны эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Улс төр нь бага, ажил нь их байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Төрийн индэр бол намын индэр биш. Төсвийн асуудлыг төрийн ордондоо ярина. Намын асуудлыг намын байрандаа буюу Тусгаар тогтнолын ордонд, тусдаа тодорхой ярина. Хэн чанга дуугарсан нь, хэн олон пост оруулсан нь намын дарга болдоггүй. Хэн намын дарга болохыг тэгш эрх, шударга ёс, эв нэгдлийн зарчмыг эрхэмлэсэн намын гишүүд олонхиороо шийднэ ээ. Улс төрөө биш урдах ажлаа сайн хийцгээе. 240 мянган иргэн саналаа өгсөн улсын төсөвтөө нийтээрээ анхаарцгаая гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.