УИХ-ын гишүүн П.Батчимэг: Та нарын мөрөөдлийн үлгэрийг Монголын ард түмэн дийлэхгүй байна
2026 оны төсөв дээр УИХ дахь эмэгтэй гишүүд жинтэй дугарч, шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн П.Батчимэг. Тэрээр "Татвар, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн шинэчлэлт бодлого хаана байна вэ? Сүүлийн найман жил энэ олон зүйлсийг хийх боломжтой байсан. Та нарын мөрөөдлийн энэ үлгэрийг Монголын ард түмэн дийлэхгүй байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ? гэв.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
-Монгол Улсын ирэх таван жилийн хөгжлийн төлөвлөгөөг ярьж хэлэлцээгүй учраас манай нам завсарлага авсан. Гэтэл дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, хоёр жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байгаа нь буруу юм. Ирэх жилийн бодлого төлөвлөгөөгөө стратегиа яриагүй байж, төсөв санхүүгээ хуваарилаад сууж байгаа нь гайхал төрүүлж байна. Эсвэл төсвийн тогтвортой байдлын хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Дэгийн тухай хуулиар зохицуулмаар байна. Тодруулбал, жилийн жилд төсөв төсвийн хүрээний мэдэгдлийг зэрэг хэлэлцээд байдаг гажиг тогтолцоогоо хэцээ өөрчлөх юм бэ?
Сайд нар ирэх жилийн төсвийн төслөө боловсруулаад УИХ-д танилцуулж байна. Гэтэл төсвийн төсөл нь тэтгэвэр нэмэх 6 хувь, НӨАТ, буцаан олголт 2-5 хувь гэснээс өөр онцгой зүйл харагдахгүй байна. Эдгээр нэмэгдлүүд чинь нэг хүнд 100 мянган төгрөг ч хүрэхгүй, тэгээд энэ нь инфляцад идэгдээд ямар ч үр дүнгүй болно. Үүнийгээ л их том зүйл, шинэчлэлт, реформын эхлэл гэх мэтээр яриад байж болохгүй. Татвар, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн шинэчлэлт бодлого хаана байна вэ? Сүүлийн найман жил энэ олон зүйлсийг хийх боломжтой байсан. Та нарын мөрөөдлийн энэ үлгэрийг Монголын ард түмэн дийлэхгүй байна. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.