Э.Бат-Амгалан: Ипотекийн зээлийг 6-13 хувийн хүүтэй, бүсчилсэн байдлаар олгодог төлөвлөлт хийхээр ажиллаж байна

"Хөдөө орон нутагт орон сууц худалдан авч байвал Ипотекийн зээлийг 6 хувь гэж хатуу барихгүйгээр 6-13 хувийн хүүтэй, бүсчилсэн байдлаар олгодог төлөвлөлт хийхээр ажиллаж байна" гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэллээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-80 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрийг ажлын хэсгүүд дээр яриад явж байгаа. Хөдөө орон нутагт орон сууц худалдан авч байвал Ипотекийн зээлийг 6 хувь гэж хатуу барихгүйгээр 6-13 хувийн хүүтэй, бүсчилсэн байдлаар олгодог төлөвлөлт хийхээр ажиллаж байна. Нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүрэг 80 дээш мкв байрыг 12 хувь буюу өндөр хүүтэй харин захын хороололд 6 хувийн хүүтэй байхаар тооцоолж байна. Аймаг сумдад ипотекийн зээлийн 6 түүнээс доош байлгах боломжийг эрэлхийлж ажиллаж байна. Ипотекийн зээлийг эрэлтэд, орлогод нийцсэн залуу гэр бүл, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох чиглэлээр ажлын хэсгүүд ажиллаж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.