Г.Занданшатар: 80 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна

Г.Занданшатар: 80 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Иргэдийн хэдэн хувь нь орон байраар хангагдаж байна вэ? Иргэдийн орон сууцтай болох хүсэл үнэхээр хүнд байна. Тэр дундаа залуу гэр бүлд энэ хүндээр тусаж, гадагшаа ихээр явж байна. Ипотекийн зээлийг авахыг бүгд хүсэж байна. Гэтэл гадаадын банканд маш бага буюу 3 хувийн хүүтэйгээр мөнгөө байршуулдаг атлаа гаднаас өндөр хүүтэй зээл авдаг. Энэ асуудлыг яах ёстой юм бэ? 

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Агаар, хөрсний асуудал хүнд байгаа. Манай засгийн газраас орон сууцжуулалтын банк байгуулах санаачилга гаргаад явж байна. 80 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 260 мянган айл гэр хороололд амьдарч байна. Хямд өртөгтэй орон сууц барьж нийлүүлэх, ипотекийн зээлд хамрагдах боломжийг нээнэ. Удахгүй УИХ-д өргөн барина. 

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу энэ сангийн 1.2 тэрбум ам.долларыг гадаадын банкуудад хадгалуулдаг. Энэ хуулийг Норвегийн сангийн жишгээр баталсан. Гадаадын банканд маш бага буюу 3 хувийн хүүтэйгээр мөнгөө байршуулдаг атлаа гаднаас өндөр хүүтэй зээл авдаг нь үнэн. Нийслэл бод гаргахад мөн өндөр хүүтэй санхүүжилт татсан. Орон сууцны банк байгуулах нь хамгийн зөв шийдэл гэж бид үзэж байгаа. Эсгий гэртэй Улаанбаатар хот гэдэг нэрээсээ бид салах ёстой гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITYA 1 сар
Do you want to sell your kidney? Are you looking for an opportunity to sell your kidney due to financial crisis and don't know what to do? Then contact us at DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM and we will offer you the amount of your kidney. Because in our hospital, kidney failure occurs, and 91424323800802. email: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Price: $780, 000 (Seven Hundred, Eighty Thousand Dollars) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00