Мандат тоолоход Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанд ялах магадлал өндөр байна

Энэ долоо хоногт МАН-ын удирдах зөвлөлийн хурал болон бага хурал товлогдоно гэсэн мэдээлэл бий. Тус хурлаар намын дүрэм, намын даргын асуудлаа хэлэлцэн шийдвэрлэнэ.
Намын даргын сунгаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өрсөлдөхөө мэдэгдсэн. Тэгвэл МАХН-ыг МАН-д нэгтгэх үеэр намын зохион байгуулалттай холбоотой тодорхой тохироонууд хийгдсэн гэж үздэг. Тухайлбал, Тусгаар тогтнолын ордонд тусгай давхар гаргаж өгөх, намын үүрүүдээр дамжуулан гишүүдийг элсүүлэх, мөн Бага хуралд төлөөлөл оруулах зэрэг тохироо яригддаг. Үүнийг тухайн үед намын генсек байсан Д.Амарбаясгалан голлон удирдсан.
Өнөөгийн улс төрийн нөхцөлд Н.Энхбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй илүү ойртож, харин Л.Оюун-Эрдэнийн эсрэг байр суурь илэрхийлж байгаа ч Бага хурлын квот, мандат тоолох асуудал дээр Д.Амарбаясгалангийн талд давамгай байдал гарна гэж улс төрийн хүрээнд дүгнэж байгаа. Учир нь Бага хурлын одоогийн бүтэц түүний үед бүрдсэн хэвээр байгаа юм.
Мөн УИХ-ын үе үеийн дарга нарыг чуулганы нээлтэд урьсан явдал нь зөвхөн ёслолын шинж чанартай бус харин МАН-ын Бага хуралд чиглэсэн улс төрийн тооцоотой алхам байж мэднэ.
Түүнчлэн МАН-ын дотоодод мандат тоолоход Д.Амарбаясгалан олонх болж байгаа бөгөөд МАН-ын даргын сунгаанд Д.Амарбаясгалан ялах магадлал өндөр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.