УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хууль, шүүхийн байгууллага дохиур хэлбэрээр ажилладаг байж болохгүй

"Нийгэмд шударга ёс тогтох асуудалд шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын цэвэр ажиллагаанаас хамааралтай. УИХ үүнд онцгой анхаарах шаардлагатай. Хууль, шүүхийн байгууллага дохиур хэлбэрээр ажилладаг байж болохгүй. Олон нийтийн бухимдлыг арилгах үүднээс зарчмын шийдвэрүүдийг гаргаж ажиллах нь зөв гэсэн байр суурьтай байна. Үүн дээр анхаарч ажиллана" гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Сүүлийн үед хууль хяналтын байгууллага, шүүхийн байгууллагад иргэдийн сэтгэл маш дундуур байгаа. Нийгэмд гарч байгаа сэтгэл сэртхийлгэм айхтар гэмт хэргүүдийг үнэн зөвөөр шийдэхгүй байна гэж УИХ-ын гишүүд олноороо үзэж байна. Манай хуульч гишүүд үүн дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй. Хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай бол хийх хэрэгтэй. Хууль, шүүхийн байгууллага шударга ёс тогтоохын төлөө ажилладаг байх ёстой болохоос дохиур хэлбэрээр ажиллаж огт болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүн яллаад ардаас нь шүүхийн тогтоол унших гээд явж байсан тохиолдол бий болсон гэж УИХ-ын гишүүд мэдэгдэл хийж байгаа. Зарим зүйл дээр санал нэгдэж байгаа. Нийгэмд шударга ёс тогтох асуудалд шүүхийн байгууллага, хууль хяналтын байгууллагын цэвэр ажиллагаанаас хамааралтай. УИХ үүнд онцгой анхаарах шаардлагатай. Их хурал хийж болохгүй гэдэг ойлголт байж болохгүй. Яаж хийх үү гэдэг арга замаа зөв олж, олон нийтийн бухимдлыг арилгах үүднээс зарчмын шийдвэрүүдийг гаргаж ажиллах нь зөв гэсэн байр суурьтай байна. Үүн дээр анхаарч ажиллана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.