Талийгаач эмэгтэйн ээж: Арай ч эхнэрээ хөнөөгөөд, гурван хүүхдээ өнчрүүлчихнэ гэж санаагүй

Талийгаач эмэгтэйн ээж: Арай ч эхнэрээ хөнөөгөөд, гурван хүүхдээ өнчрүүлчихнэ гэж санаагүй

Хувийн таарамжгүй харилцааны улмаас эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг энэ оны зургаадугаар сард гарсан. Хэрэгт холбогдогчийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болж байна.

Тодруулбал, Н.Э нь “Gem mall” худалдааны төвд эхнэрээ онц харгис, хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 (онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах)-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхэд өнөөдөр 09:00 цагт шүүх хурал эхэлсэн. 

Талийгаач эмэгтэйн ээж:

-Арай ч эхнэрээ хөнөөгөөд, 3 хүүхдээ өнчрүүлчихнэ гэж санаагүй. Миний охин ч тэгнэ гэж бодоогүй явсаар алуулсан байх. Охиноо гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг гэдгийг мэддэг байсан ч хүүхдүүдийг нь бодоод салгаагүйдээ маш их харамсаж байна гэсэн юм.

Шүүх хурлын үеэр хохирогч эмэгтэйн өмгөөлөгч хэргийг хаалттай хэлэлцэх санал гаргалаа. Учир нь 3 хүүхэдтэй, хүүхдүүд нь цаашид амьдрах эрхтэй тул хурлыг хаалттай явуулж өгөх хүсэлт гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.