Монголын баг хэсэг тэргүүлэн өрсөлдөнө
Фиба 3х3 сагсанбөмбөгийн U23 буюу 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ баг хэсэг тэргүүлэн өрсөлдөнө.
БНХАУ-ын Шион Ан хотноо энэ сарын 17-ноос 21-ний өдрүүдэд зохион байгуулагдах Фиба 3х3 сагсанбөмбөгийн U23 буюу 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 шилдэг баг өрсөлдөхөөр хуран цуглаад байна.
Өнгөрөгч наймдугаар сард зохион байгуулагдсан 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээнд манай эрэгтэй баг нийлбэр дүнгээр түрүүлснээр 6 дахь удаагийн 23 хүртэлх насны ДАШТ-д оролцох эрхээ авсан юм. Манай багийн бүрэлдэхүүнд Э.Маргад, Г.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ, С.Төгөлдөр нар багтаж байгаа ба манай баг С хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэл улсын багууд багтсан байна.
23 хүртэлх насны Монгол улсын шигшээ багийн хэсгийн тоглолтын хуваарь:
Есдүгээр сарын 17 /Лхагва гараг/
10:15 цагт: Италитай
12:45 цагт: Аргентинтай
Есдүгээр сарын 18 /Пүрэв гараг/
18:20 цагт: Венесуэлтэй
20:50 цагт: Алжиртай тус тус тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.