🔴LIVE: УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ямарваа нэг асуудалд ороод үг хэлэхээрээ шүүх рүү л явдаг болчихсон
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар зарим зүйлсийг тодруулав.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-УИХ баталж өгсөн биз дээ гэсэн зүйл яриад байна лээ. Их хуралд янз бүрийн зүйл оруулж ирж, түүнд нь би кнопчин байдлаар ашиглагдах хүсэл байгаагүй учраас тэр асуудлыг хэлэлцэх үед байгаагүй. Засгийн газар ч юм уу хаанаас ч юм санаачлагч нар нь нэг юм оруулж ирчхээд, түүнийгээ ямар ч үнээр хамаагүй зүтгэж батлуулчхаад дараа нь их хурлын даалгасан ажлыг л хийж байгаа шүү дээ гэж ярьж байна.
Чалькогийн гэрээ их сайн гэрээ болсон. Түүнтэй төстэй гээр байгуулж байна гэсэн. Гэхдээ тэр гэрээ их алдагдалтай гэрээ. Ийм зүйл болуузай гэж би анхааруулж хэлсэн.
Улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Миний хувьд ямарваа нэг асуудалд ороод үг хэлэхээрээ шүүх рүү л яваад байна. Н.Алтанхуяг нохойд барьдаг мод уу? Би гэхдээ хэлэх юмаа хэлнэ. Хэнээс ч айхгүй хэлнэ. Юм зөв байгаасай, засаад яваасай гэж маш олон зүйлс ярьж байсан. Өнгөрсөн дөрвөн жил ярьсан. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрч, ус хийсэн ч сэгсэрч байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.