🔴 LIVE: Сумо бөхийн Аки башё /Гурав дахь өдөр/
Мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн гурав дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Аки башёгийн хоёр дахь өдөр Оносатой аваргатай оноолт таарсан Тамаваши Б.Мөнх-Оргилоос бусад дээд зиндаанд барилдаж монгол бөхчүүд бүгд учраа бөхөө давлаа. Хоёр дахь өдрийн барилдааны тоймыг ЭНД дарж үзнэ үү. .
Өнөөдөр /есдүгээр сарын 16/ дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /2-0/ - Маэгашира /2/ Хакүохо /1-1/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /2-0/ - Маэгашира /3/ Атамифүжи /1-1/
Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-2/ - Секиваке Вакатакакаге /1-1/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /2-0/ - Маэгашира /6/ Касуно /0-2/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-1/ - Маэгашира /9/ Мидорифүжи /1-1/
Жич: Монгол бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.