Аваргууд ээлжит даваагаа авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

3c7b9e809ce24e0c8f788f35b97c2ce1

Өнгөрөгч зуны башёд тааруухан барилдсан хэмээн шүүмжлэлд өртөөд буй зүүн, баруун жигүүрийн хоёр аварга эхний хоёр өдөр төвөггүйхэн давлаа. Харин 11 буюу түүнээс дээш даваатайгаар башёг дуусгавал Озеки цол хүртэх болзолтойгоор барилдаж буй Секиваке Вакатакакаге эхний өдөр өвдөг шороодсон ч хоёр дахь өдрийн барилдаанд давлаа. 

Аки башёгийн хоёр дахь дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээлэл:

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн /2-0/ - Комүсбүи Такаяасү /0-2/
Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн /2-0/ - Маэгашира /1/ Аби /0-2/
Маэгашира /1/ Тамаваши Б.Мөнх-Оргил /0-2/ - Ёкозүна Оносато /2-0/
Маэгашира /6/ Онокацү Б.Чойжилсүрэн /2-0/
- Маэгашира /7/ Таканошо /1-1/
Маэгашира /7/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-1/
- Маэгашира /8/ Кимбозан /0-2/

Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.