🔴 А.Ариунзаяа: Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын гэрээг гэнэт одоо мэдэж байгаа мэт яриад байгаа нь сонин байна

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээр, түүнд уялдах "Чайна энержи"-д нүүрс борлуулах урт хугацааны гэрээг шүүмжилж мэдээлэл хийсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа.
 
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Энэ бол гэнэт ороод ирсэн асуудал биш. Хоёр тал урт хугацаанд хэлэлцээр хийж орж ирсэн гэрээ. Байнгын хороо, ажлын хэсэг, чуулганаар албан ёсоор хэлэлцэгдсэн. Өмнө нь урт хугацаанд тогтвортой нүүрс нийлүүлэх гэрээ хийгдэж байсан. Бидний хувьд Засгийн газрын оруулж ирсэн гэрээг УИХ-аар хэлэлцэж баталсан. Нэг хүний алдаа гэж улс төр хийж байгаа нь увайгүй асуудал. Хамтарч гаргасан л шийдвэр шүү дээ. Бүгд хэлэлцэж, ярьсан. Гэнэт мэдсэн мэт яриад байгаа нь сонин байна. Хэрэв асуудал алдагдалтай, буруу гэж үзэж байвал Засгийн газар оруулж ирээд хэлэлцээд, цуцлах нь нээлттэй. Хоёр улсын байгуулсан гэрээг үгүйсгэж, улс төрийн асуудал болгож байгаа нь буруу.
 
Уг нь манайх шиг уул уурхайгаас хамааралтай оронд тогтвортой нүүрс нийлүүлэх гэрээг байгуулах ёстой. Дэлхийд байдаг л жишиг. Эрсдэлээс өөрийгөө хамгаалах буюу нүүрсний үнэ унасан ч өссөн ч нэг үнэ л барина гэсэн агуулга шүү дээ. Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын гэрээг дахин хэлэлцэж болно. Монгол Улс хэлсэн үгэндээ хүрдэггүй, нэр хүнд нь унаж байгаа энэ цагт дахиад энэ асуудлыг ярьж байгаа бол Засгийн газар хэлэлцээрийг оруулж ирээд цуцлуулах нь зүйтэй. Би бол тухайн үедээ дэмжиж санал өгсөн гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Өөрсдөө ам руу нь гүйж орсон бид 1 цаг өмнө
Хэхэ, угаасаа л танай улс төрчдийн соел нэг иймэрхүү шдээ. Анаж бгаад нэгнээ намнах л гэхээс бус улс орны төлөөх түй ч сэтгэл үгүй. Ер нь бол Хятадууд 2008 онд хэлж бсан тэр л зүйлээ авч чадсан. Төмөр зам бол ердөө түүнд нь ашиглагдах панчаан нь бсан даа хөөрхий. Манайхан дотроо эргүүтэж байгаад өөрсдөө аманд нь гүйгээд орчихсон юм шүү дээ. Том зургаараа ердөө л энэ