МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн заалт байхгүй

МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн заалт байхгүй

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар өнөөдрийн "Өнөөдөр" сонинд тодруулга өгчээ. Тэрбээр “Сонгуульд ялсан намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ  гэсэн заалттай болохоос МАН-ын дарга Ерөнхий сайд байх ёстой гэсэн заалт байхгүй" талаар товч хариулт өгсөн байна.

Үүнээс харвал Ерөнхий сайд Г.Занданшатар заавал намын дарга болох албагүй. МАН-ын дээрх дүрмээр хэн ч нэр дэвших эрхтэй гэсэн үг. 

Одоогоор сонгуульдаа ялагдсан Ерөнхий сайд МАН-ын дарга болох гэж зүтгэж буй. Ингэж зүтгэхдээ бүр Нарийн бичгийн даргаа цагдан хориулсан талаар олон нийт шуугиж байгаа юм. Ийм байдлаар МАН-ынхан Г.Занданшатарт санал өгөх үү, дан ялангуяа залуучууд нь дэмжих үү гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Зарим хэвлэл мэдээллээр Г.Занданшатар саналаа тоолж, сэтгэлээр унасан талаарх мэдээ гарсан. Өөрөөр хэлбэл, сонгуульдаа ялалт байгуулаагүй хүнээр МАН-аа удирдуулахгүй, цагдаа шоронгоор журмын нөхрөө айлган сүрдүүлсэн даргатай МАН хэрхэвч байж болохгүй гэдэг шийдэлд гишүүд нь хүрсэн талаар бор шувуу нисэж эхэллээ. Г.Занданшатар Женкотой нутгийн найзууд. Салхитын мөнгөний орд дээр яаж тоглосныг олон нийт мэднэ. Харин одоо найзыгаа бусад руу чихэж эхэлсэн. Тэр намын даргын суудалд хүрэхийн тулд цагдаа, АТГ-аар намынхаа нөхдийг айлгаж эхэлсэн нь оноо бус алдаа болсныг намын гишүүд нь ярьж байгаа сурагтай. 
“Намайг ч гэсэн шоронд хориорой” гэж гишүүд нь үгээ ил тод хэлж эхэлсэн талаар "Өдрийн сонин"-д нийтлэл гарчээ. 300 мянган гишүүнтэй, 100 жилийн түүхтэй нам эв нэгдэлгүй, талцал хуваагдалтай энэ хэвээр байвал ирэх сонгуульд ялагдал хүлээх нь ойлгомжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.