Сумо бөхийн дэлхийн аварга зохион байгуулагдаж байна

Сумо бөхийн дэлхийн аварга зохион байгуулагдаж байна

Энэ амралтын өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо сонирхогчдын сумо бөхийн Ази тив, залуучууд болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. 

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дэлхийн гурван удаагийн аварга Б.Бадралаар ахлуулсан 12 тамирчин, Япон улсад суралцдаг зургаан тамирчин, Америк улсаас нэг тамирчин буюу нийт 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг олон улсын сумо бөхийн холбооны зөвлөхөөр албан ёсоор томилсон байна. Харин ерөнхийлөгчөөр нь Тоёота корпорацын эзэн Тоёода сонгогдсон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.