А.Баттулга ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангав

А.Баттулга ДАШТ-ээс хүрэл медалийн болзол хангав

Монголын Улсын Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангав.

Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Монголын Улсын Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга медалийн төлөө Испани тамирчин Молино Салвадорийг ялж, хүрэл медалийн болзол хангав. Тэрээр ийнхүү Монгол Улсын ДАШТ-ний 18 дахь медалийг авав. Өнөөдөр 2025.09.13-ний орой мөнгөн медалийн төлөө Японы тамирчинтай тулалдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.