🔴LIVE: УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд өрсөлдөнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргын сонгуульд нэр дэвшинэ гэж өнөөдөр мэдэгдлээ. Тэрээр "Миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, иргэд, сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө МАН-ын даргын сунгаанд нэр дэвшиж оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна" гэв. Түүнчлэн, 

-Улс төрийн нам амьд организм. Өдөр бүр өөрчлөгдөж байгаа нийгмийн асар том өөрчлөлтийг мэдэрч, өөрсдөө өөрчлөгдөж чаддаг байж улс төрийн нам амьд оршин тогтноно. Тэгж байж иргэд сонгогчид залуу үеийнхээ дэмжлэгийг авч чаддаг гэдэгт санал нэгдэх байх. Монгол Улсад хувь хүн бус хууль засагладаг эрх зүйт төртэй байх ёстой. Үүний төлөө улс төрийн нам бүр үе үеийн сонгууль, үеийн үеийн парламентууд зорьж ажиллаж ирсэн. Хоёр их гүрний дунд оршин тогтнодог ардчилсан Монгол Улс ардчилсан парламентынхаа дархлааг улам бүр дархлаажуулж, баталгаажуулж явах учиртай. 

Хуулийн дор хүн бүр эрх тэгш амьдардаг байх тэр нийгмийг бид бодитоор цогцлоо хөгжүүлэх ёстой. Тэр нь Монгол Улсын Их хурал, төрийн үндсэн зорилго байх ёстой. Энэ утгаараа миний хувьд 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус, хамтын удирдлагын байгууллага хэвээр хадгалахын төлөө, 300 мянган гишүүнтэй МАН-ын иргэд, сонгогчдынхоо өмнө амласан том амлалтыг биелүүлэхийн төлөө МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар найман жилийн турш ажиллаж, шинэчлэлт өөрчлөлт, дэвшилтэд үзэл санааг улс төрийн намын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байсан хүний хувьд МАН-ын даргын сунгаанд нэр дэвшиж оролцохоо албан ёсоор мэдэгдэж байна. Миний Монголын мөнх хөх тэнгэр, миний Монголын хөгжил дэвшил мөнхөд мандан бадрах болтугай... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.