“Цэцээ гүн” оргилд гараад буцах замдаа төөрсөн иргэнийг эсэн мэнд олжээ

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд иргэн Д нь Богдхан-Уулын “Цэцээ гүн” оргилд гараад буцах замдаа төөрсөн тухай дуудлагыг 09 дүгээр сарын 11-ний өдрийн 21:05 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж, иргэн Д /56 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09.12-ны өдрийн 01:29 цагт "Манзуширийн хийд" гэдэг газраас хойд зүгт 3 км-ээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.