🔴LIVE: Зодуулсан хүүгийн аав Д.Дашзэвэг: Хүүг минь яллагдагчаар татаж болно. Харин хилийн хориг тавина гэдэг нь арай чангадсан асуудал

Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт зодуулсан иргэн С-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр яллагдагчаар татаж, хилийн хориг тавих санал прокурор гаргасан. Саналыг шүүх яг одоо хэлэлцэж байна.

Зодуулсан хүүгийн аав Д.Дашзэвэг:

-Цахим орчинд хэрэгт холбогдогчийн ар гэрийнхний зүгээс эрүүл саруул эдгэрсэн гэдэг мэдээллийг өчигдөр оруулсан байна лээ. Миний хүү эрүүл саруул эдгэх ямар ч боломжгүй. Сая Солонгос улсад нүүрний цөмөрсөн ясыг хадах хагалгаанд орсон. Дараагийн хагалгаа 6-8 сарын дараа болно. Өт ч гэсэн биед нь хүрэхээр арвалздаг. Түүн шиг ямар нэг үйлдэл өөрийгөө хамгаалж гаргасан л байх. Нүүрэнд нь гэмтэл учирсан асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвийг нь олох байх. Яллагдагчаар татаж болно. Харин хилийн хориг тавина гэдэг нь арай чангадсан асуудал юм. Гэтэл өнөөдөр хилийн хориг тавих шүүх хурал болж байна.

Хүү минь удаан хугацаанд хяналтад байх ёстой юм билээ. Энэ бүтэн сайн өдөр Солонгос руу эмчилгээндээ явах байсан. Шүүхээс хилийн хориг тавихгүй байх гэж итгэж байна. Хүүгийн минь сэтгэлзүй маш хүнд байна. Хүн хийсэн хэргийнхээ хорыг арилгах ёстой. Ялаа үүрэх ёстой. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Төр шүүхтэй улс хэрэг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байна. Хэрэгт холбогдсон этгээдүүдийн эцэг эх нь надаас уучлалт гуйсан. Эмчилгээний зардал мөнгийг эмнэлэг рүү нь өгч байгаа. Шударга бус зүйлсийг эсэргүүцэж байгаа бүх хүнийг худалдаад авч чадахгүй байлгүй дээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.