Зодуулсан хүүгийн аав Д.Дашзэвэг: Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш

Зодуулсан хүүгийн аав Д.Дашзэвэг: Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт зодуулсан иргэн С-д Эрүүгийн хуулийн 11.6 буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр яллагдагчаар татаж, хилийн хориг тавих санал прокурорын зүгээс гаргасан. Саналыг шүүх яг одоо хэлэлцэж эхлээд байна. Тэгвэл зодуулсан хүүгийн аав Д.Дашзэвэг дараах мэдээллийг өөрийн цахим хуудастаа өчигдөр нийтэлсэн юм. 
 
Зодуулсан хүүгийн аав Д.Дашзэвэг:

-Би өдийг хүртэл энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж харж чимээгүй байсан. Миний хүүг ялагдагчийн нүдийг хөхрүүлсэн гэж яллагдагчаар татлаа за яах вэ үнэн нь олдох байх гээд бас чимээгүй л байлаа. Эцсийн шийдийг шүүх гаргана гээд бас итгэлтэй байгаа. Гэтэл эмчлүүлж байгаа эмнэлэгээс нь 9 сарын 15,16,17,26 нд цаг аваад эмчилгээ, хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүх рүү өгсөн гэнэ. Энэ арай хэтэрч байна шүү!!! 

Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш ! Би хардах эрхийнхээ дагуу хардаж байна та нар бүх насаараа хэлмэгдүүлж, дарамталж бөгс долоож, муу муухайгаар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээж, хамгаалж хүрэх үү? 

Би одоо үр хүүхдийнхээ төлөө, бас бусдын ч үр хүүхдүүдийг хамгаалахын төлөө дандаа дуугарна бүр орилно!!!
Та нар 9 ембүүгээ тэврээд
Би юугаа үүрээд хаана уулзана ч билээ 1 үг байдаг билүү гэж бичжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.