"Санхүү авна" гэх зарын дагуу очоод дээрэмдүүлж, зодуулжээ

Цахим орчинд байршуулсан "Санхүү авна" гэх зарын дагуу очиж, бусдад дээрэмдүүлж, зодуулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, иргэн Э нь цахим орчинд байршуулсан "Санхүү авна" гэх зарын дагуу үл таних хүнтэй холбогдож, ХУД-т байрлах орон сууцанд очиж, зодуулж, бусдад дээрэмдүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний өдөр бүртгэгджээ. Шалгалтын ажиллагаагаар тухайн иргэнийг ХУД-ийн нутаг дэвсгэрт байх ... дугаар тоот байранд очиход дөрвөн хүн дүрс бичлэг хийж, улмаар автомашин, гар утас, бусад үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмджээ.
Иймд цагдаагийн байгууллагаас зарын дагуу бусдын заасан хаяг байршилд очиж, хэргийг хохирогч болохоос сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.