Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан тушаалтны хэргийг шүүхээр дэнслүүлэх нь

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын албан тушаалтны хэргийг шүүхээр дэнслүүлэх нь

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргаар ажилладаг Я.Болорын гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр хэргийг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.

Тэрбээр төсөл хэрэгжүүлсэн гэрээг дүгнэсэн акт гаргаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй аж. Тодруулбал, “Кристал инженеринг констракшн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан орон сууцыг хямд үнээр худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан гэнэ. Улмаар 223.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулсан байна. Нийслэлийн прокурорын газраас Я.Болорт Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, 22.4-1-ийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлджээ. Харин түүнд хахууль өгсөн дээрх компанийн удирдах албан тушаалтны хамаарал бүхий хүн болох Э.Г-ийг мөн хуулийн 22.5-1 дэх заалтын дагуу яллагчдагчаар тооцон шүүхэд шилжүүлсэн байна. Я.Болорын хувьд дээрх үйлдлээс гадна гэр хорооллыг орон сууцжуулах төсөлд оролцогч “Блюдрагон” гэх компанийнханд албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон байж болзошгүй хэмээншалгуулсан ч мөрдөн шалгах ажиллагаагаар хууль бус үйлдэл өдүүлсэн нь нотлогдоогүй гэж үзэн хэргийг нь хаасан гэх мэдээлэл бий.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.