🔴LIVE: Сонгинохайрхан дүүргийн менежерийн ажлын албаны анхдугаар хуралдаан боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хотын 9 дүүрэгт хот нийтийн аж ахуй, гудамж зам талбай, дэд бүтцийн асуудал хариуцсан менежерүүд дүүрэгт томилогдсон. Үүнтэй холбогдуулан СХД-ийн менежерийн ажлын албаны анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа.
Хуралдаанд ОСНААУГ, дүүргийн ХҮТ, дүүргийн онцгой, замын цагдаагийн хэлтэс, хот нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөл оролцож мэдээлэл солилцсон. Эхний хуралдаанаар гэрэлтүүлэг түүнээс улбаатай зам тээврийн осол аваар, түүнээс урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ, дулааны шугам сүлжээн засвартай холбоотой мэдээллийг холбогдох байгууллагаас сонсож зарим ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Дүүргийн менежерийн ажлын алба улс, нийслэлээс хийж буй хот нийтийн аж ахуйн ажил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг уялдуулан зохион байгуулж, салбар дундын уялдаа холбоог хангаж ажиллана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.