С.Бямбацогт: Төрийн өмчит компанийн шинэтгэл зардлаа бууруулж орлогоо нэмэгдүүлэхээс эхэлнэ

С.Бямбацогт: Төрийн өмчит компанийн шинэтгэл зардлаа бууруулж орлогоо нэмэгдүүлэхээс эхэлнэ
 
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Эрчист Монгол нэгдлийн ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагатай уулзаж, богино хугацаанд дорвитой үр дүн гаргах үүрэг өгчээ. 
 
"Эрдэнэс Монгол"нэгдлийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, үйл ажиллагааг нь сайжруулж үр дүнд хүргэсэн ЗГХЭГ-ын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэнг ажил сайжруулах үүднээс Эрчист Монгол нэгдлийн ТУЗ-ийн даргаар томилсон. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр Эрчист Монгол нэгдлийн ТУЗ-ийн гишүүд болон Гүйцэтгэх удирдлагатай уулзаж, богино хугацаанд дорвитой үр дүн гаргах чиглэлээр зарим үүрэг чиглэл өгчээ. 
 
Тухайлбал:
  • ЗГ-ын хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар болох 100 хоногт хийх ажлын төлөвлөгөөний явцын биелэлтийг гаргаж танилцуулах
  • Нэгдлийн зохион байгуулалтаар ажиллах харьяа компаниудын асуудлуудыг бүрэн цэгцэлж дуусгах
  • Нэгдлийн хэмжээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны зардлыг бууруулах
  • Улс, орон нутгийн төсөвт оруулах татварын орлого, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд тодорхой шийдэл гаргаж танилцуулах
  •  Төрийн өмчит компаниудын үр ашиггүй зардлыг бууруулж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
  • Нэгдлийн хэмжээнд үйл ажиллагааны төлөвлөлт, ашиглалт, хяналтын нэгдсэн удирдлагын тогтолцоог бий болгож, хувийн хэвшлийн сайн туршлагыг нэвтрүүлэх үүрэг өгчээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.