СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдрийн дотор зургаан иргэн зам тээврийн ослоор амь насаа алдлаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нэг өдрийн дотор зургаан иргэн зам тээврийн ослоор амь насаа алдлаа

Цагдаагийн байгууллагад 09 дүгээр сарын 07-ны өдөр зам тээврийн ослын шинжтэй 223 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс есөн хүн гэмтэж, зургаан хүний амь нас хохирсон харамсалтай тохиолдол бүртгэгджээ.

-Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу руу онхолдож, зорчигч 43 настай эрэгтэй нас баржээ.

-Ховд аймгийн Манхан сумын нутагт Автокран замын хажуу руу онхолдсоны улмаас 19-20 насны хоёр эрэгтэй амиа алдсан байна. Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт суудлын машин, том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч 43 настай эмэгтэй амиа алджээ.

-Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 35 настай эрэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, амиа алдсан харамсалтай хэрэг мөн өдөр бүртгэгджээ.

-Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт Тоёота маркийн тээврийн хэрэгсэл явган зорчиж байсан 38 настай эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон зэрэг харамсалтай хэргүүд нэг өдөрт орон нутгийн зам дээр гарчээ.

Зам тээврийн ослын дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг эрсдэлт нөхцөл байдал нөлөөлж байна. Иймд жолооч та хариуцлагатай байж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.