Хүннү хотын төлөвлөлтийн талаар БНСУ-ын талтай санал солилцжээ

Хүннү хотын төлөвлөлтийн талаар БНСУ-ын талтай санал солилцжээ

НЗДТГ-ын дарга Д.Амгалан Хүннү хотын төлөвлөлтийн асуудлаар БНСУ-ын “Хан А хотын судалгааны хүрээлэн”-гийн захирал Тэ Кёнжин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтаар Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, Монгол Улсын Бүсийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих төслийн хүрээнд Хүннү хотын төлөвлөлтийн талаар санал солилцлоо. Уг төслийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын техник туслалцааны хүрээнд 2024 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

68b579a476868b67547b33e2

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн хүн ам, эдийн засгийн ачааллыг бууруулах, орон нутгийн төвлөрлийг дэмжих, стратегийн хот төлөвлөлт, зам тээвэр болон газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дагуул хотын төлөвлөлт хийх талаар өнөөдөр талууд санал солилцсон юм. Тухайлбал, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах үүднээс төрийн байгууллагыг нүүлгэн шилжүүлэх, боломжит байршлыг хөгжүүлэх, стратегийг боловсруулах, хот байгуулалтын чиглэлээр төрийн албан хаагчдыг сургах талаар хэлэлцжээ. 

68b579b776868b67547b33e3

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.