Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийв

Тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэг нээлтээ хийв

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар СХД-ийн 28 дугаар хороонд тусгай хэрэгцээт 341 дүгээр цэцэрлэгийг барьж, өнгөрсөн оны 12 дугаар сард ашиглалтад оруулсан. Нийт 150 хүүхдийн ортой тус цэцэрлэг 6 бүлэг 51 хүүхэдтэй хичээлийн шинэ жилээ эхлүүлжээ. 

Нийт 66 багш, ажилтантай бөгөөд нэг ангид 1 багш, 2 туслах багш ажиллана. Үүнээс гадна эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хэл засалч зэрэг тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй хичээллэх мэргэжлийн багш, мэргэжилтнүүд ажиллах юм.

341 дүгээр цэцэрлэг нийслэлийн хэмжээнд хоёр дахь, дүүргийн хэмжээнд анхны олон улсын стандартад нийцсэн тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэг болж буй.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.