Нийслэлийн 25 мянга гаруй хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж байна

Нийслэлийн 25 мянга гаруй хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж байна

Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

2025 онд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 19.300 хүүхэд уг хөтөлбөрт хамрагдаж,  7 хоногийн 2-3 өдөрт сүү ууж байна. Түүнчлэн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 5 сургуулийн 5862 хүүхдэд 7 хоногийн 1-2 өдөрт сүү өгдөг. Ийнхүү 2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 25.162 хүүхэд “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.