Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэлжээ

Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэлжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ажлын хэсэг хүнсний ногооны тариалалтыг баталгаажуулах, ургац хураалтын бэлтгэл ажилтай танилцах, 2026 оны тариалалтад шаардагдах үрийн хянан баталгаа, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлаар тариалан бүхий аймаг, сумдуудад ажиллаж байна.

large 68a7e65183d7de7c1b04be68

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын үр тариа, тосны ургамлын ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхэллээ.

Энэ жилийн хувьд тариалангийн гол бүс нутгуудад агаарт 37.0-39.5 градус, хөрсөнд 65.0-69.6 градус хүрч, аагим халуун өдрүүд олон хоног үргэлжилсэн хур тунадас багатай, халалтаас үүдэлтэй зурваслан усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлүүд нь таримал ургамлын өсөлт хөгжилтийг зогсоож, хөнөөлт организмын тархалтыг нэмэгдүүлэн, ургацад сөргөөр нөлөөлсөн байна.

large 68a7e65a83d7de7c1b04be6d

Дээрх нөхцөл байдлаас үүдэлтэй үр тарианы механик болцод өөрчлөлт орсон тул намхан тариа хураах технологийг мөрдлөг болгож, хаягдал багатай хураахад анхааран ажиллаж байна.

large 68a7e6b983d7de7c1b04be72

Хүнсний ногоо, хүлэмжийн тариалан эрхлэгчдийн хувьд ургац хураалтыг долоодугаар сарын сүүлээр эхэлжээ. Сэлэнгэ аймгийн Орхон суманд эрт ургацын төмсний хураалт, Зүүнбүрэн, Шаамар, Дархан-Уул аймгийн Орхон сумуудад ил талбайн өргөст хэмх, бөөрөнхий сонгинын хураалт эхэлжээ.

large 68a7e6c483d7de7c1b04be77

Багро үйлдвэр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд өргөст хэмх хүлээн авах, сортлох, цэг байгуулж ногоочдыг ургацаа талбайгаас үйлдвэрт шууд борлуулах боломжоор хангаж байгаа аж.

large 68a7e6cd83d7de7c1b04be7c

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид хоёр дахь хураалтаа дуусгаж, гурав дахь удаагийн тариалалтаа эхлүүлээд байна. Тэд сүүлийн ургацаа 10 дугаар сард хурааж авах төлөвлөгөөтэй байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.