“БУЯНТ-УХАА” ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

“БУЯНТ-УХАА” ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
 
Иргэний нисэхийн салбарын ажилчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог "Буянт-Ухаа" цэцэрлэг үйл ажиллагаагаа нээхэд бэлэн болжээ.
 
Бүртгэл энэ баасан гараг хүртэл явагдах тул эцэг эхчүүд та бүхэн бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлж очно уу.
 
1. Ажилтнуудын хүүхдэд зориулсан Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн харьяа Буянт-Ухаа салбарын цэцэрлэгт 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын хүүхдүүдийг бүртгэнэ.
Элсэлт дараах насны ангиллаар явагдана. Үүнд:
✓ 2023.12.31-нийг хүртэлх 2 нас
✓ 2022.12.31-нийг хүртэлх 3 нас
✓ 2021.12.31-нийг хүртэлх 4 нас
 
2. Бүртгэл Нисэхийн спорт сургалтын цогцолбор дээр 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд 08:00-15:00 цагийн хооронд явагдана.
3. Ажилтан та бүртгэл ирэхдээ дараах баримт, бичгүүдийг бүрдүүлсэн байна. Үүнд:
3.1. Өргөдөл
3.2. Ажлын газрын үнэмлэхийн хуулбар (Ажлын үнэмлэхийг эх хувиар нь авчирч шалгуулна)
3.3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
3.4. Оршин суугаа хорооны тодорхойлолт (e-mongolia-аас авсан байх)
3.5. Хүүхэд улсын цэцэрлэгт бүртгэлгүй байх;
📞☎️ Холбоо барих утас 71282041, 99192401 утсаар лавлана уу.
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.