Засгийн газрын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • “Экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  •  “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  •  “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай
  •  “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн:

  • Монгол Улсын Ерөнхий сайд “Шивээ-Овоо” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан талаар
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангийн талаар
  • 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангид заах гадаад хэлний боловсролын талаар
  • Боловсролын цахим шилжилтийн талаарх асуудалтай танилцах юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.