Зөвшөөрөлгүй газар хог хаясан иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авна

Зөвшөөрөлгүй газар хог хаясан иргэнд зөрчлийн хуулиар арга хэмжээ авна
Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны 15, 22, 39, 47 дугаар гудамжны үүсмэл хогийн цэг үүсдэг байршилд хяналтын камер байршууллаа.
 
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр: 
-Дүүргийн 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүссэн учраас бид өнгөрсөн хавраас эхлэн дээрх байршлуудад 24 цагийн хяналтын камерыг байршуулж, камерын хяналтын дэд төвтэй холбосон.
 
Эхний ээлжинд Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоох хороодод хяналтын камерыг байршуулсан. Өнөөдөр дүүргийн 36 дугаар хорооны 15, 22, 39, 47 дугаар гудамжны үүсмэл хогийн цэг үүсдэг байршилд хяналтын камер байршууллаа. Камерын хяналтын төвийг хорооны байранд холбосон бөгөөд хог хаясан машины номерыг баталгаажуулан цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Тус камерын санах ой нь 14 хоногийн багтаамжтай ба шөнийн тусгал сайтай. Иргэд та бүхэн хогоо нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай хаяхгүй хуваарийн дагуу ачуулна уу гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.