Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлагыг 08.12-ны өдрийн 16:28 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан мэдээлэлтэй байсан юм.
Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 187 удаагийн шумбалт хийж, цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас 08.18-ны өдрийн 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.