Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ

Лотерей хусдаг сугалаанд оролцож залилуулжээ
“Цахимаар сугалаанд хамрагдаад залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
 
Тодруулбал иргэн ... нь Лоторей хусдаг сугалаанд оролцон нэр бүхий этгээдийн дансанд хоёр удаагийн гүйлгээгээр 3 сая 399 мянган төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.
Энэ төрлийн гэмт хэргийн зар мэдээлэл фэйкбүүк, инстаграмм зэрэг платформуудад их байгаа тул иргэд Та бүхэн мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, сайтар нягтлан, үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхад анхаарахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.