Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэх ёстой гэв

Багш нар цалингаа 1000 ам.долларт хүргэх ёстой гэв

Цалингаа нэмэгдүүлэхээр жагсаж буй багш нарын төлөөлөлтэй Боловсролын сайд П.Наранбаяр уулзаж, санал солилцжээ.

 Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар:

-2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс багш нарын цалинг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ? Цалинг нэг удаад 50 хувиар нэмэх биш, жил бүр 50 хувиар нэмэгдүүлж 1000 ам.долларт хүргэ. Гүйцэтгэлийн үнэлгээ гэж дампуу юмаа боль. Үндсэн цалингаа нэм. Өнөөдөр улсын сургуулиуд нийгмийн даатгалд өртэй, багшийн эрүүл мэндийн зардал тавигдаагүй байна. Хичээл сургууль эхлэх гэж байхад энэ асуудлаа цэгцэлж чадахгүй юм бол монголын багш нар гудамжинд гарна. Ажлаа хаяна.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Багш нарын цалинг нэмэх ёстой гэдэгт санал нэг байна. Өнгөрсөн жил 6 хувь нэмсэн. Энэ хангалтгүй. 20 хувь нэмэгдүүлэхэд 506 тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болно. Эх үүсвэрийг нь хэрхэн олох вэ гэдэг асуудал яригдана. УИХ дээр ирэх оны төсөвт хэлэлцэж байж л шийдвэрлэх асуудал. 1800-аас дээш хүүхэдтэй сургуульд хичээл явуулах үнэхээр хэцүү. Багасгах бодлого барина. Гүйцэтгэлийг бүрэн алга болгохгүй гэв.

Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намсрай думаа 1 сар өмнө
10жилд манай ангид ногоон нойлоо гээд багш нар загнаад байдаг байсан охин хувийн сургуулд багш болцон явж байх юм да юм гэж сонин юмаа
Бб 1 сар өмнө
Энэ боловсролын яам хэзээ ч ажил хийхгүй газар баян өлгий аймагт багшийн ажилийн оро тоо гарагүй гарсан ч гэсэн хахууль өгч ордог манаачийн ажилд орохын тулд 5,6 сая төгрөг өгдөг
Иргэн 1 сар өмнө
Цалин тэтгэвэртээ нэмэх хэрэгтэй ш дээ.гишүүд нь тойрогтоо тараах гэж бгаа тэр их мөнгөөрөө нэмээч.хулгайчууд өөрсдөө идэж уухаа л бодно.
А.Алтантуяа Алтангэрэл 1 сар өмнө
Цалинг 1 сараас биш одоо 9сараас л нэмэх шаардлагатай бна аа гүйцэтгэлийн үнэлгээг яагаад болохгүй гэж мөнгө хэмнэж авч улс төр рүү оруулж байгаа биз дээ
АРД 1 сар өмнө
багш нар чадвар муутай нь үнэн. чингэхдээ цалингийг нь бас нэмэхгүй бол юмны үнэ өсч байхад муу багш ч амь зуух хэцүү болжээ. энэ ганцхан багш нарт ч хамаатай асуудал биш монголын нийт хүн ам өлмөн зөлмөн амьдарч байна. 30 жил улс орноо огт хөгжүүлье гэж бодсонгүй хувьдаа улсынхөрөгийг завшсаар иржээ энэ төр засгийг удирдсан хүмүүс