Зочид буудалд мансууруулах бодис хэрэглэсэн гурван этгээдийг илрүүлжээ

“Буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй” гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 20:20 минутад иржээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, Дорноговь аймгийн нэр бүхий буудлын ... тоот өрөөнд 21–22 настай гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, үйлдэл дээрээ мансуурсан байсныг илрүүлж, таслан зогсоожээ.
Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.