Бусдын биед хүнд гэмтэл учруулсан, мансууруулах бодис хэрэглэсэн, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэргийн яллагдагч Цэрэнпунцагийн Санжаачойпэлийн таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн гэх шалтгаанаар өөрчилж, батлан даалтад гаргаад байсныг үндэслэлгүй хэмээн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор гомдол гаргасан. Уг гомдлыг хэлэлцэх хурал дөнгөж сая Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болж дууслаа.
Цэрэнпунцагийн Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байна гэж дүгнэн түүнийг сулласан 2025 оны наймдугаар сарын 8-ны 2025/ШЗ/1262 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.