СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч-г онц хэрцгийгээр хүнийг алах гэх зүйл ангиар шалган, хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийтэлсэн
20 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
20 цагийн өмнө

Бусдыг зодож танхайрсан Ч-г онц хэрцгийгээр хүнийг алах гэх зүйл ангиар шалган, хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, Энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд иргэн Ч нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн "Т"-ийг ул ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт 3 удаа өшиглөн зодсон. Улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

Дээрх хэрэгт цагдан хоригдож, шалгагдаж байгаа Ч нь олон нийтийн цахим сүлжээнд бусдыг заналхийлж байгаа дүрс бичлэг нийтлэгдсэн бөгөөд уг үйлдэлд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Цацал

Зочин
12 цагийн өмнө
116.206.83.106

Цагийн яал сэргээх хэгэгтээ .баинаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.