СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2025-07-31

“Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн” Архангай аймагт болж байна

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Дэлхийн аварга шалгаруулах Мас-рестлингийн VII тэмцээн”-ийг 2025 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Архангай аймгийн төвд, “АРА” спорт цогцолборт насанд хүрэгчид болон өсвөр үе гэсэн ангиллаар зохион байгуулна.

Энэхүү тэмцээний зохион байгуулах эрхийг Олон улсын мас-рестлингийн холбоо 2024 онд Монгол Улсад олгосон юм. Тус тэмцээнд

Монгол Улсын Засгийн газар энэхүү тэмцээнийг соёл, спорт, аялал жуулчлалыг хослуулсан цогц арга хэмжээ болгон онцгойлон анхаарч, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын мас-рестлингийн холбоотой хамтран зохион байгуулж байна. Энэ нь дэлхийн хэмжээний тэмцээнийг анх удаа орон нутагт зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд бүс нутгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, жишиг арга хэмжээ болох юм.

Уг тэмцээн нь дэлхийн олон орны шилдэг тамирчдын авьяас чадвар, тэсвэр хатуужлыг сорих, шинэ дээд амжилтуудыг тогтоох боломжтой өрсөлдөөн ихтэй, сонирхолтой уралдаан болох төлөвтэй байна. Түүнчлэн соёлын тоглолт, үзүүлбэр, бэсрэг наадам, мөн Архангайн байгалийн үзэсгэлэнт газар, халуун рашаануудыг үзэх аяллын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг төлөөлөн Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан, мэргэжилтэн Д.Соёлмаа нар Архангай аймагт ажиллаж байна.

Тэмцээнийг Монголын “ТВ-9” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэх ба ОХУ-ын спортын төв суваг болох “Матч ТВ” олон улсад сурвалжлан хүргэнэ.

Мас-рестлинг буюу “модон барилдаан” нь ОХУ-ын Саха Якутын үндэсний спортын төрөл бөгөөд “мас” гэдэг нь якут хэлээр “мод” гэсэн утгатай. Энэ спорт нь нүүдэлчин ард түмний биеийн тэнцвэр, хүч чадлыг сорьж ирсэн олон зуун жилийн түүхтэй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.