Б.Баттулга: Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяраас бүх цаг үед хэрэглэхийг хориглосон допинг илэрсэн

"Н.Өсөхбаяраас бүх цаг үед хориглосон допинг илэрсэн шүү. Дүрмийн дагуу 4 жил эрхийг нь хасаж, шинэ цолыг хураана гээд цагаан дээр хараар бичсэн байгаа шүү. Допинг бол шударга ёсны эсрэг үйлдэл" гэж Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга хэлж байна.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга:

-Допинг хэрэглэсэн тамирчин тухайн үед өрсөлдөгчдөө шударга бусаар хохироож байна.  Энэ бол зүгээр нэг дүрэм зөрчсөн хэрэг биш, харин өрсөлдөгчийн боломж, амжилтыг дээрэмдсэн явдал.
Өмнөх Шинжилгээнд илрүүлээгүй байлаа гээд хэрэглээгүй гэсэн үг биш. Тамирчид допингийн төрлийн бодисыг нарийн хугацаа, тунгаар хэрэглэж, шинжилгээнд илрүүлэхгүй байх “арга заль” ашигладаг. Тиймээс “өмнө нь илрээгүй” гэдэг нь хэрэглээгүй гэдгийг баталдаггүй.
Допинг хэрэглэгчийн тэсвэр, хүч бодитоор нэмэгддэг. 
Миний шавь улсын заан М.Лхагвагэрэлийн барилдааны жишээгээр маш тодорхой харуулсан байна.

. Шийтгэл ногдуулахдаа сэтгэл хөдлөлөөр биш, шинжлэх ухаан, бодит байдалд тулгуурлах ёстой. Допинг хэрэглэсэн хүнийг өмөөрөх нь дараагийн үеийг зөвшөөрөгдсөн мэт сэтгэгдэлтэй болгож, спортын суурь үнэт зүйлсийг үгүй хийдэг.
“Харамсалтай ч уучлаарай” гэдэг хандлагаар биш — “Хариуцлагатай, ухаалгаар” хандъя
Өөрөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн ч энэ нь хохирогч тамирчдыг “уучилж” чадахгүй.


Өөрөө хүлээн зөвшөөрсөн тул 3 жил эрхээ хасуулах л хөнгөлөлт байгаа.
Допинг хэрэглэдэг хүмүүс стериодоо гадагшлуулахын тулд биеэс хөөгч бодис хэрэглэдэг. Тэрийг битгий допингтой холбож тайлбарла. Хараад байсан бүүр допинг хэрэглэсэн хүнийг өмөөрөх хандлагатай болоод явчихлаа.
Тийм юм байхгүй шүү !!!
МОНАДА яаралтай хэрэглэсэн бодисыг нь яаралтай зарлах хэрэгтэй. S1.1 бодис бол бүх цаг үед хориотой гэв.
522847049 1174937311342640 7254860325855420201 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.