Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаны хүмүүс Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдтэй биечлэн танилцаж, тулгамдаж буй асуудлыг тал бүрийн төллөөллийг байлцуулан сонсож, хугацаатай үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.
Уг ажлын хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн харьяа “Тавантолгой өртөө”-ний үйл ажиллагаатай танилцсан юм.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун төмөр замаар нүүрс тээвэрлэх “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай байгуулсан урт хугацааны гэрээний хэрэгжилт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг албаны хүмүүст газар дээр нь танилцууллаа.
Нүүрсний тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, төмөр замын нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлж өртгийг бууруулах, Ханги-Мандал боомтоор нүүрс борлуулалтыг нэмэгдүүлэх, тулгарч буй аливаа асуудлаар холбогдох талуудтай хамтран ажиллаж шийдлийг тухай бүр гаргаж хэрэгжүүлэх чиглэл өглөө.
“Монголын төмөр зам” ТӨХК О.Батчулуун хэлэхдээ:
"Монголын төмөр зам” ТӨХК 2025 оны 05 сарын 14-ний өдөр “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-тай нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг байгуулж, 2025 оны 06 сарын 24-ний ачаа тээврийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж 07 сарын хүлээгдсэн гүйцэтгэл 400 мянган тонн байгаа ба цаашид “Монголын төмөр зам” ТӨХК хоногт 9 цуваа галт тэрэг тээвэр хийх буюу 36 мянган тонн, сардаа 920 мянган тонн, нийт жилдээ 5 сая тонн нүүрс галт тэргээр тээвэрлэх гэрээний үүргийг биелүүлэхээр тээвэр зохион байгуулалт хийж ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.