Фиба 3х3 сагсанбөмбөгийн Хонг Конг 2025 дэлхийн цуврал тэмцээн энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана.
Дэлхийн чансааг тэргүүлэгч 14 багийн найм нь оролцох энэхүү цуврал тэмцээнд манай улсын Улаанбаатар ММС Энержи баг урилгаар оролцож байгаа ба А хэсгийн урьдчилсан шатнаас өрсөлдөнө. Манай багийн хувьд урьдчилсан шатанд БНХАУ-ын Шанхай, Италийн Милан багуудтай тулна.
Долоодугаар сарын 19-ны Бямба гараг /Улаанбаатарын цагаар/
10:30 цагт Милан багтай
12:10 цагт Шанхай багтай тус тус тоглох хуваарьтай байна.
Манай багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч Д.Дэлгэрням, Г.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар нар багтсан байна.
Шонхрууддаа амжилт хүсье.