СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-17

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Албан ёсны хэлэлцээний үеэр талууд Монгол, Хорватын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, томоохон зорилтуудын талаар танилцуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хорват Улстай хамтран ажиллах талаар ярилцлаа.

Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг даван туулах, шийдвэрлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухлыг онцолж, энэ чиглэлд нягт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Энэхүү зорилтын хүрээнд 2026 онд тохиох “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд хамтран ажиллах талаар ярилцав.

Монгол, Хорватын харилцааны гүүр болсон иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх, ялангуяа оюутан залуусыг хоёр улсад харилцан тэтгэлгээр суралцуулах хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа талууд нотлов.

Түүнчлэн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.