СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-07-17

Г.Занданшатар: Тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй

Нийтэлсэн
5 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Бурмаа
5 цагийн өмнө

Ерөнхий сайд Г.Занданшатар сошиал хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр "УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан.

Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ”гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна.

Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй.

Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно.

Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй." гэсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
15 минутын өмнө
116.206.83.106

Тийм блгүй дээ....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.