Монгол Улсын Засгийн газар болон Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны хэлэлцээрт өнөөдөр (2025.07.16) гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтмол нислэг үйлдэх, агаарын тээврийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр улс агаарын тээвэрлэгчээ харилцан томилох, тогтмол болон захиалгат нислэгийг тохиролцсон чиглэлээр үйлдэх, нислэгийн хуваарь, үнэ тарифыг зах зээлийн зарчмаар тогтоох, зах зээлд тэгш хүртээмжтэй өрсөлдөөнийг хангах, аюулгүй байдал болон нисэхийн аюулгүй ажиллагаанд хамаарах олон улсын стандартыг мөрдөх зэрэг зарчмуудыг тусгасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.